Компаний тухай

“НАЗУ” Групп-ын танилцуулга

1967 оноос БНМАУ-ын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байсан “Хөнгөн бетон”-ны үйлдвэрийн бааз суурин дээр 1995 онд Хөнгөн бетон ХК болон шинэчлэгдэн ажилласнаар “НАЗУ” группын суурь тавигдсан юм.  Бид “НАЗУ” групп болон ажилласнаар хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангасан, эрүүл, эдийн засгийн хэмнэлттэй бүтээгдэхүүн, үйлчилгээг бүрэн хангахын төлөө зорин ажиллаж байна.
Манай групп нь:
Барилгын материалын “ХӨНГӨН БЕТОН” ХК 
Барилга угсралтын “НАЗУ КОНСТРАКШН” ХХК 
Барилгын материалын үйлдвэрлэлийн “МОН ЭЛС” ХХК 
 Тээвэр зуучлалын “МИНЖИТ БУЛГАН ГОЛ” ХХК зэрэг компаниудыг байгуулан ажиллаж байна. 
 
Ингэснээр манай группын үйл ажиллагаа цогцоор явагдах нөхцлөөр бүрэн хангагдаж хэрэглэгч үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг хангасан бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нийлүүлэх боломжоор хангагдаж чадсан. Бид үйлчилгээгээ өргөжүүлэх, дэлхийн дэвшилтэд техник технологийг нэвтрүүлж дэлхийн стандартыг бүрэн хангасан бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлэх, нийгмийн хариуцлагыг өндөржүүлсэн, ажилчдынхаа ажиллах нөхцөл бололцоог хангасан, Монголын шилдэг групп компаниудын нэг болохоор зорин ажиллаж байна.  Хамтран ажилладаг компаниуд болон хувь хүмүүс, хэрэглэгчиддээ эрүүл энх, урт удаан насалж, Монголын үйлдвэрлэгч нараа дэмжин, хөгжлийн төлөө хамтдаа алхацгаая.
 

Барилга Угсралт “НАЗУ КОНСТРАКШН” ХХК

Манай компани нь 2006 оны 10-р сард байгуулагдан өнөөдрийг хүртэл барилгын засвар, угсралт, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж салбартаа тэргүүлэгч компани болох зорилго тавин, шинэ технологи нэвтрүүлэн, шилдэг боловсон хүчнээр эгнээгээ бэхжүүлэн ажилсаар ирлээ. Дээрхи зорилтуудыг тавьж ажилласнаар 2007 онд 971240,0 мянган төгрөгийн ажил гүйцэтгэж 262507,3 мянган төгрөгийн цэвэр ашигтай, 2008 онд 1005228,5 мянган төгрөгийн ажил үйлчилгээ гүйцэтгэж 253317,6 мянган төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаа өнөөдрийн байдлаар 2167610,9 мянган төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй, 782215,6 мянган төгрөгийн үндсэн хөрөнгөтэй ажлаа явуулж байна.

2010 онд манай бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг олон улсын стандартыг хангаж чадсаныг үнэлж олон улсын  IAF (Олон улсын итгэмжлэлийн хороо)-ноос ISO9001:2008/ISO14001:2004, SO9001-  ISO14001 стандартын гэрчилгээг олгосон. 

“НАЗУ КОНСТРАКШН“ ХХК нь  энэхүү ISO9001, 14001 стандартын дагуу чанарын удирдлагын тогтолцоо, байгаль орчны удирдлагын тогтолцоогоо бүрдүүлýí, баримтжуулж, хэрэгжүүлж, хадгалж үйл ажиллагаагаа явуулахдаа Монгол улсын холбогдох хуулиудыг хэрэгжүүлэх, дүрэм журам, стандартыг мөрдөх, барилгын салбарын онцлог, цаашдын хөгжлийн чиг хандлага, компанийн ойрын болон хэтийн зорилтуудад үндэслэн нийт байгууллагын бүхий л үйл ажиллагаанд мөрдөж хэрэгжүүлэн ажиллаж байна.